ДҮРЭМ

Нээлттэй тоглолт

“Нээлттэй тоглолт” гэдэг нь тоглолтын дунд бөмбөгийг багийн тамирчид хоорондоо дамжуулах, өшиглөх, мөн багууд бөмбөгийг хожихоор хоорондоо өрсөлдөж байгаа үйлдлүүдийг хэлнэ. Нээлттэй тоглолтонд довтлогч баг өөрийн багийн тамирчныг зай руу гүйлгэн эсрэг багийн онооны талбайд бөмбөгийг аваачиж тавин оноо авах оролдлого хийж буй хөдөлгөөн багтана.

Тоглолт эхлүүлэх

Тоглолтын хагасууд талбайн төв шугамаас ойлгох өшиглөлтөөр эхэлнэ. Бөмбөг хүлээж авах баг нь төв шугамаас 10 метрийн зайд өөрийн талбайд байх ёстой бөгөөд довтлогч багийн өшиглөсөн бөмбөг мөн газар хүрэхгүйгээр 10 метрийн шугамыг давах ёстой.

Гарын ур чадвар
Дамжуулалт

Бөмбөгтэй тамирчин нь өөрийн багийн илүү зайтай байгаа тамирчин руу бөмбөгөө дамжуулж болох ба бөмбөг нь эсрэг багийн зүг рүү буюу урагшаа дамжуулж болохгүй. Бөмбөг нь зөвхөн чанх хажуу эсвэл өөрийн талбайн зүг рүү буюу хойшоо дамжуулж болно.

Бөмбөгийг урагш авч яван дамжуулснаар талбай хожих боломжтой.

Хэрэв бөмбөгийг урагш дамжуулсан бол шүүгч тоглолтыг зогсоон Скрам хийхээр зааж бөмбөггүй байсан багт бөмбөгийг шилжүүлнэ. (8-р хуудсыг үзнэ үү) Энэ нь урагш дамжуулсан дамжуулалтыг хориглож, торгож байгаа үйлдэл юм.

Бөмбөгийг урагш алдах

Хэрэв тамирчин нь бөмбөгийг гартаа бүрэн эзэмшиж чадахгүй, гараар, алгаараа урагшаа алдан бөмбөг урагшаа өнхөрвөл энэ нь урагш алдсан алдаа болдог.

Энэ нь мөн адил шүүгч скрам хийлгэн тоглолтыг дахин эхлүүлэхдээ бөмбөг алдаагүй багт бөмбөг шилжих юм.