ДҮРЭМ

Рагби спорт

Рагби спортын гол зорилго нь бөмбөгийг эсрэг багийн онооны талбайд авч очин бөмбөгийг газар тавьж оноо авах юм.

Энгийн боловч... ээдрээтэй

Дээрх тайлбар энгийн сонсогдож болох ч энэхүү спортын нэг онцлог нь бөмбөгийг урагш авч явахын тулд бөмбөгийг хойшоо дамжуулдагт оршино.

Энэхүү гол зорилгын эсрэг мэт үйлдэл нь нэг тамирчин ганцаар хийх боломжийг багасгаснаар баг хоорондын хамтын ажиллагаа, ойлголцол, дүрэм журмыг сахих ёс суртахууныг ихээр шаарддаг.

Рагби спорт нь өөрийн гэсэн онцлогууд байгаа хэдий ч бусад спортын адил орон зайг ашиглах ёстой юм. Рагбид хожсон баг нь орон зайг сайн ашиглаж, бөмбөгөө эсрэг багт алдахгүйгээр хамгаалан багаар ажиллан оноо авсан баг байдаг.

Рагбигийн талбай

Рагбигийн талбай