МРХ-ноос зохион байгуулдаг Өсвөрийн АШТ-2023 гурван насны ангиллаар зохион байгуулагдахаар боллоо.
Монголын Рагбигийн Холбооны 2023 оны 01-р сарын 25-ний өдрийн хурлаар эдгээр эрхмүүдийг Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр батлан ажиллуулахаар болсон юм.
Монголын Рагбигийн Холбооны Ерөнхийлөгч П.Батбаяр болон Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар Монголын рагбигийн хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар Рагбигийн хөгжил дэвшлээр тэргүүлэгч гүрнүүдийн Элчин сайдууд болон томоохон бизнес төлөөлөл, удирдлагуудтай анхны уулзалт амжилттай өрнөж ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгахад таатай байна.
Монголын Рагбигийн Холбоо нь 2022 онд амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. 2022 онд бид Ковид-19 цар тахлын дараа дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилтаа бататгахыг зорилгоо болгон ажилласан билээ.
Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Тамирчдын шилжилт хөдөлгөөний цонх 11 сарын 1-15-ны хооронд нээгдэж, клубүүд багтаа шинэ тамирчдаа нэгтгэж, хүчээ нэмж зузаатгалаа.
Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Рагби 15 УАШТ 10 сарын 15, 22-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
МРХ-ны Рагби 15 УАШТ-ий эхний 7 хоног амжилттай эхэлж хүрэл болон аваргын цомын төлөө тоглох багууд тодорлоо.
Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Рагби 15 УАШТ хамгийн том буюу 10,000,000 сая төгрөгийн шагналтайгаар зохион байгуулагдана.
Монголын Рагбигийн Холбооны 9 дэх удаагийн “Рагби 7 УАШТ” 2022 оны 10 сарын 8-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.
Монголын Рагбигийн Холбооны 9 дэх удаагийн Рагби 7 УАШТ” 2022 оны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Монголын Рагбигийн Холбоо нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллахаар Ерөнхийлөгч П.Батбаяр, ЕНБД Л.Загдсүрэн, Шигшээ багийн тамирчин С.Мичидмаа (Хан-Уул РК) нар Япон улсыг зорьсон билээ.
Зэвсэгт Хүчний Рагби 7 аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 9-р сарын 28, 29-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсын “Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ” 2022 оны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад бэлэн боллоо.
ЕБС-иудын Точ рагбигийн "Хургатай Хайрхан" цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Гэрээнд МРХ-ны Ерөнхийлөгч П.Батбаяр, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал Г.Энхсайхан нар зурсан юм.
Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг 2022 оны 6 сарын 4-9-ний хооронд Монгол улсдаа албан ёсоор хүлээж авахаар боллоо.
2022 оны 3 сарын 12-нд Хайрхан Хөгжлийн Төв "ОНӨТҮГазар"-ийн хөлбөмбөгийн талбайд болж, эрэгтэй багууд 2 дивизонд хуваагдаж Рагби 10 төрлөөр өрсөлдлөө.
Нийслэлийн Боловсролын Газартай хамтран хэрэгжүүлж байгаа Рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд нээгдээд 2 дахь жилдээ хичээлээ амжилттай явуулж байна.
Удирдах зөвлөлийн хуралд гишүүд биеэр болон цахимаар оролцож 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэж, 2022 онд хийж гүйцэтгэх ажлууд, тэмцээн уралдааны төлөвлөгөө, төсвийг баталлаа.
Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа. Цар тахлын улмаас өнгөрсөн жил МРХ-оос тамирчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэмцээн уралдаан зохион байгуулаагүй билээ. Харин бид 2022 оноос тэмцээн уралдаанаа дахин зохион байгуулахад бэлэн болоод байна.
Монголын Рагбигийн Холбооны ерөнхийлөгч П.Батбаяр: “2003 онд анх үүсгэн байгуулагдсан Монголын Рагбигийн Холбоо (МРХ) нь Азийн (АРХ) Рагбигийн Холбооны гишүүн бөгөөд Дэлхийн Рагбигийн Холбооны (ДРХ)-ны ажиглагч гишүүн байсан билээ.
Энэхүү бүсийн тэмцээнд 34 холбоодын эрэгтэй, эмэгтэй бүх багуудыг тэгш эрхийг хангах зорилгоор оролцуулах юм.
Тус хуралд 32 орны холбоодын 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Эрэгтэйчүүдийн төрөлд Ази тивээс Япон, БНСУ-ын шигшээ багууд шалгаран тоглох эрхээ авсан билээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ-ын шигшээ багууд Олимпийн наадамд оролцохоор боллоо.
МУ-ын Гавьяат тамирчин Д.Ганхуяг нь самбо, жүдо, кураш, чөлөөт бөх, сонирхогчдын сумо бөхийн төрлүүд мөн холимог тулаан, сагсан бөмбөг, рагби спорт гэх маш олон төрөлтөөр амжилт гаргасан, мэдрэмж өндөртөй маш ховорхон тамирчин билээ.
Монголын Рагбигийн Холбооны 2020 оны шилдэг тамирчдын шагналыг МРХ-ны шинээр сонгогдсон ерөнхийлөгч П.Батбаяр болон ЕНБД Л.Загдсүрэн нар гардууллаа.
Монголын Рагбигийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал боллоо.
2 жилийн өмнө Японы рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч болон МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар хамтран Монгол улсаас Япон улсад 100% тэтгэлэгтэйгээр суралцаж мэргэжлийн тамирчин болох боломжийг шалгаруулалтаар давж авч чадсан ЕБС-н 7-р сургуулийн сурагч Даваажавын Норовсамбуу маань КОВИД-19-өөс болж сургуульдаа явах нь хүлээгдээд байсан бол 10-р сарын 28-нд Япон улс, Саппоро хотын Яманотэ ахлах сургуульдаа очиж хичээл болон бэлтгэлдээ орсон юм.
Монголын Рагбигийн Холбооны 2020 оны Рагби 15 УАШТ 10 сарын 17, 24-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Зэвсэгт Хүчний Рагби 7 Анхдугаар аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10-р сарын 8, 9-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт Зэвсэгт Хүчний хот хөдөөгийн нийт 23 анги нэгтгэлийн 300 шахам тамирчид оролцсон юм.
Рагби 7 УАШТ нь анх “Рагби Фестивал-2013” наадам дээр анх зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 8 дахь жилдээ 2020 оны 8-р сарын 29-ий өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 3 багийн 150 гаруй тамирчид оролцлоо.
Япон улсын Рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч Монгол улсад хүрэлцэн ирж, Цасны рагбигийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхлоо.
Монголын Рагбигийн Холбооны шинэ жилийн цэнгүүний үеэр Рагбигийн цол зэргийн болзлыг хангасан Анхдаг Чононууд РК-ын З.Билэгбаатар, Хөх Толбот Дайчид РК-ын Б.Золбоо нарт Спортын мастер, Хан-Уул РК-ын М.Адъяаням болон Б.Цолмонгэрэлд Спортын дэд мастер цолыг гардууллаа.
Монголын Рагбигийн Холбооны шилдгийн шилдгийг шалгаруулах Mongolian Rugby Awards ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр сайхан боллоо. Өсөх ирээдүйтэй тамирчдаар Хөх Толбот Дайчид РК-ын Ү.Уранзангиа, Аварга Зөгийнүүд РК-ын Б.Сод-Эрдэнэ нар тодорлоо.
Азийн Рагбигийн Холбооны жилийн эцсийн хурал Тайланд улсад болж байна. Тус хуралд Монголын Рагбигийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Батбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар оролцож байна.
Монголын Рагбигийн Холбооны Шилдгийг шалгаруулах ёслол эхлэхэд 15 хоног үлдээд байгаа билээ. Оны шилдэгт нэр дэвшиж буй баг тамирчдыг танилцуулж байна.
Монголын Рагбигийн Холбоо 15 жилийн ойн баярын хурал болж өндөрлөлөө. Ойн баярын хүрээнд МҮОХ-ны "Алтан медаль" шагналаар МРХ-ны гүйцэтгэх захирал Н.Энх-Амгалан, "Олимпийн алдар" шагналаар МРХ-ны ерөнхийлөгч Ч.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, "Алтан очир" шагналаар МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв.
Зэвсэгт хүчний "РАГБИ 7" Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 12 баг эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 350-р анги хүрэл медаль 084-р анги мөнгөн медаль Батлан Хамгаалах Их Сургуулийн 029-р анги анхны аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.
Монголын Рагбигийн Холбооны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд маш олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг болох Рагби 15 төрлийн 6 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн Рагби 10 төрлийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай өргөн дэлгэр зохион байгууллаа.
ОУОХ-ны "Эв санааны нэгдэл"-ийн хөтөлбөрийн хүрээнд Рагби 7 /Олимпийн төрөл/-ийн багш дасгалжуулагч, шүүгч болон рагбигийн анхан шатны тусламж үзүүлэх эрхийн гэрчилгээ олгох сургалтыг 2018 оны 7 сарын 26-аас 8 сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
“Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь Монголын рагбигийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Манай улсын шигшээ багийн хувьд 2014 онд Бруней улсад зохион байгуулагдсан Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний тэргүүн байр эзэлснээс хойш тус тэмцээнд оролцоогүй байсан ба дивиз дээшилж, Ази тивийн Төвийн бүсийн ангилалд Казахстан, Пакистан, Киргизстан улсын шигшээ багуудтай хуваарилагдсан юм.
Японы Рагбигийн Үндэсний Шигшээ багийн ахлагч Майкл Лейтч Монголын Рагбигийн Холбоонд хандан “Шинэ од” төрүүлэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бичлэгээ саяхан ирүүлсэн билээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээн нь 2008 оноос эхлэн Азийн улс орнууд рагбигийн хөгжлийн түвшин болон бүсчилсэн байдлаар 5 бүсэд ангилагдан жил бүр аваргаа тодруулдаг олон улсын А зэрэглэлийн томоохон тэмцээн билээ.
Монголын Рагбигийн Холбоо 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсад рагбигийн спорт үүсэж хөгжөөд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд рагбигийн 6 клубын эрэгтэй, эмэгтэй 300 гаруй тамирчид, ЕБ-ын 20 гаруй сургуулийн 700 гаруй өсвөрийн тамирчидтай өнөр өтгөн гэр бүл болжээ.
Рагбигийн спортыг олон нийтэд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх мөн Монголын Рагбигийн Холбооноос клубүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээнийг байнгын буюу /жилийн 4 улирал/ тогтмол явуулж байх үүднээс 2013 оноос эхлэн цасны рагбигийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам”-д 2017 онд Монголын рагбигийн холбоо нь анх удаагаа оролцож Улаанбаатар хотын цасны Точ рагби /контактгүй төрөл буюу бөмбөгтэй тоглогчид гараар хүрэх/-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай хамтран зохион байгуулж байсан билээ.
Хартфорд коллежийн рагбигийн багийн залуу тамирчид Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн “Эрдэм төв”-д зочилж тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачуудтай тоглож нэгэн өдрийг өнгөрүүлсэн билээ.
Улаанбаатарын Дайчид рагби клуб – Хартфорд коллежийн рагби клубүүдийн хоёр дахь тоглолтДолдугаар сарын 28-ны Баасан гарагт 17:00 цагт эхэлсэн. Улаанбаатарын Дайчид рагби багт Монголын Рагбигийн Холбооны харьяа 6 клубын тамирчдаас багаа бүрдүүлсэн юм.
Монголын Рагбигийн Холбоо нь Англи улсын Оксфордын Их Сургуулийн Хартфорд коллежтой хамтын ажиллагаатай бөгөөд 2013 оноос эхлэн Хартфорд коллежийн рагбигийн багийн аялан тоглолтыг эх орондоо хүлээн авч “Рагби Фестивал 2013” наадмыг амжилттай зохион байгуулсан билээ.