МРХ-ны Рагби 15 УАШТ-ий эхний 7 хоног амжилттай эхэлж хүрэл болон аваргын цомын төлөө тоглох багууд тодорлоо.
Тэмцээний эхний тоглолт Хан-Уул РК болон Анхдагч Чононууд РК-ын тоглолтоор эхэлж, тоглолт 67-22 гэсэн онооны харьцаатайгаар өндөрлөж Хан-Уул РК аваргын цомын төлөө тоглох эрхээ авсан бол Анхдагч Чононууд РК хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.
2 дахь тоглолт Ангууч Арслангууд РК, Дайчид РК-ын эсрэг мөш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж 51-26 гэсэн оноогоор аваргын төлөө өрсөлдөхөөр болсон бол Дайчид РК хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм.
Тэмцээний сүүлийн өдөр 2022 оны 10 сарын 22-ны өдөр Тэв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Рагбигийн талбайд 12 цагаас эхэлнэ.
Тоглолтын хуваарь: /10 сарын 22/
МРХ-ны 2022 оны Рагби 15 УАШТ-ий сүүлийн өдрийн тоглолтуудыг МҮОНРТ-ийн MNB Sport HD телевизээр болон МРХ-ны албан ёсны Mongolian Rugby Football Union Facebook хуудсаар шууд дамжуулан үзүүлэх болно.