Зэвсэгт Хүчний Рагби 7 Анхдугаар аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10-р сарын 8, 9-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт Зэвсэгт Хүчний хот хөдөөгийн нийт 23 анги нэгтгэлийн 300 шахам тамирчид оролцсон юм.
Монголын Рагбигийн Холбоо нь 2016 онд Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб болон Алдар спорт хороотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд 2018 онд Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Рагби 7 аварга шалгаруулах туршилтын тэмцээнийг явуулж байсан билээ. Энэхүү тэмцээн амжилттай болсоноор Зэвсэгт Хүчний анги нэгтгэлүүдийн Спортын наадамд албан ёсоор багтсан түүхтэй.
Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТэмцээн нь 6 бүсэд хуваагдаж тоглосон ба бүс бүрээс 2 баг шалгаран хасагдах журмаар тоглож аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний байр эзэлсэн байдал: