Рагби 15 УАШТ амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Рагбигийн Холбооны 2020 оны Рагби 15 УАШТ 10 сарын 17, 24-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.

8 дахь удаагийн УАШТ Хургатай Хайрхан ХХК-ий нэрэмжит болж "Хургатай Хайрхан Кап"-д Дивизон 1-д 4 баг, Дивизон 2-т 3 эрэгтэй нийт 7 эрэгтэй баг өрсөлдсөн бол эмэгтэйчүүдийн Рагби 10 УАШТ-нд нийт 3 баг оролцлоо.

Эмэгтэйчүүдийн тоглолтууд 2 тойргоор зохион байгуулагдаж ҮБХИС-ийн Чийтас РК аваргын цом, алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийг Дайчид РК, хүрэл медалийг Хан-Уул РК тус тус хүртлээ.

Чийтас рагби клуб

Харин эрэгтэйчүүдийн Дивизон 2-т Дайчид РК аваргалж, 2-р байрт ИЗОУИС-ийн Спартанс РК, 3-р байрт Монгол-Коосэн Коллежийн Ирвэсүүд РК орлоо. Дайчид РК Дивизон 2-т түрүүлж чадсанаар 2021 оны улиралд Дивизон 1-д хүч үзэх боломжтой болж байгаа юм.

Спартанс - Дайчид

Хургатай Хайрхан Капын эхний долоо хоногт Хан-Уул РК, ҮБХИС-ийн Чийтас РК-тай учраа таарч тоглон 62-7 гэсэн онооны харьцаатайгаар хожиж аваргын төлөө тоглох эрхээ авсан юм.

Анхдагч Чононууд РК, Ангууч Арслангууд РК-ууд эхний долоо хоногт тоглон Ангууч Арслангууд РК 59-10 гэсэн оноогоор ялалт байгуулан Хан-Уул РК-тай цомын төлөө тоглохоор болсон.

Дивизон 1-ийн хүрэл медалийн төлөө Анхдагч Чононууд РК, Чийтас РК-тай тоглож ялагдсанаар ирэх жил Дивизон 2-т тоглох боллоо.

Хургатай Хайрхан Капын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй болж Хан-Уул РК, Ангууч Арслангууд РК-ыг 33-23 гэсэн онооны давуугаар хожиж улсын аваргаа баталлаа.

Багийн ахлагч нар

Хан-Уул РК-ын довтолгоо

Тэмцээний Эмэгтэй шилдэг тамирчнаар Чийтас РК-ын У.Дэжидмаа шалгарсан бол Хургатай Хайрхан Капын төлөөх тоглолтын Шилдэг тамирчнаар Хан-Уул РК-ын Д.Баярманлай шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн Рагби 10 УАШТ-ий шилдэг эмэгтэй тамирчин У.Дэжидмаа

Хургатай Хайрхан Кап цомын төлөөх тоглолтын шилдэг тамирчин Д.Баярманлай

2020 оны Рагби 15 УАШТ-ий Ерөнхий ивээн тэтгэгчээр МИК Групп, Хургатай Хайрхан ХХК, DHL Global Forwarding Mongolia ХХК ажилласан бол мэдээллийн шууд дамжуулалтыг SPS Television тэмцээний зургийг Zen Creative Agency тус тус ажиллалаа.

Анхдагч Чононууд - Чийтас

Хан-Уул - Дайчид эмэгтэйчүүдийн тоглолт

Дайчид - Чийтас эмэгтэйчүүдийн тоглолт