Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа. Цар тахлын улмаас өнгөрсөн жил МРХ-оос тамирчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэмцээн уралдаан зохион байгуулаагүй билээ.

Харин бид 2022 оноос тэмцээн уралдаанаа дахин зохион байгуулахад бэлэн болоод байна.

МРХ-ны 2022 оны дотоодын тэмцээн уралдааны календар:

Тэмцээн Огноо
Цасны рагби АШТ 3 сарын 12
ЕБС-н АШТ 4 сарын 23
Рагби 7 УАШТ 4 сарын 30
Зэвсэгт Хүчний Рагби 7 УАШТ 6 сарын 19-20
ИДС Рагби 7 УАШТ 9 сарын 17
Рагби 15 УАШТ 10 сарын 1, 8, 15

Биднийг энэ онд маш олон сонирхолтой үйл явдлууд, тэмцээн уралдаан хүлээж байна.

ЕБС-иудын АШТ /11-13 нас, 14-17 насны ангиллаар/ зохиогдох ба Рагбигийн төрөлжсөн сургалттай ангийн тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Зэсвэгт Хүчний Рагби 7 УАШТ-нд одоогийн байдлаар 30 гаруй анги нэгтгэл оролцохоор байгаагаа илэрхийлээд байна.

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Рагби 15 УАШТ нь 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ оны эрэгтэйчүүдийн Дивизон 1-ийн аварга багийн шагнал 10,000,000 төгрөг болж, багуудын өрсөлдөөнийг нэмж, хамгийн өндөр шагналтай тэмцээн болж байна.

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны тэмцээн уралдааны тов гарлаа

Бид Ковидын халдвар болоод тухайн үеийн байдлаас шалтгаалан тэмцээнд эргэн оролцох тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах журмын хүрээнд Тамирчдын аюулгүй байдлыг хариуцсан хорооны саналаас хамаарч тэмцээнд өөрчлөлт орох боломжтой гэдгийг мөн сануулж байна.