Mongolian Rugby Awards ёслолын ажиллагаа боллоо

Монголын Рагбигийн Холбооны шилдгийн шилдгийг шалгаруулах Mongolian Rugby Awards ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр сайхан боллоо. Өсөх ирээдүйтэй тамирчдаар Хөх Толбот Дайчид РК-ын Ү.Уранзангиа, Аварга Зөгийнүүд РК-ын Б.Сод-Эрдэнэ нар тодорлоо.

Mongolian rugby awards 2018

Шилдэг тамирчдаар Хан-Уул РК-ын Б.Дэлгэрмаа, Н.Батаа нар шалгарч оны шилдгүүд боллоо.

Mongolian rugby awards 2018

Оны шилдэг эмэгтэй багаар Хан-Уул РК, шилдэг эрэгтэй багаар 3 удаа улсын аваргаа хамгаалсан Анхдагч Чононууд РК шалгарлаа.

Mongolian rugby awards 2018

Дашрамд дурдахад Өсөх ирээдүйтэй тамирчдаар шалгарсан 2 тамирчинг Япон улсын Засгийн газрын залуучуудын "JENESYS" хөтөлбөрт хамруулахаар болсон билээ.

Шилдгийн шилдгээр шалгарсан нийт баг тамирчиддаа баяр хүргье. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.