Япон улсын Рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч Монгол улсад хүрэлцэн ирж, Цасны рагбигийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхлоо.
Майкл Лийтч нь Монгол улсаас рагбигийн тамирчин төрүүлэхээр 14-15 настай 2 хүүхдийг сонгон шалгаруулж Япон улсад 3 жилийн туршид тэтгэлэгтэй суралцуулах зорилгоор ирсэн билээ.
Энэхүү үйл явдал нь Монголын Рагбигийн ирээдүйн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй. Эцэг эхчүүд, багш дасгалжуулагч та бүхэн ирээдүйн Рагбигийн спортын одыг төрүүлэх сонгон шалгаруулалтад хүүхдүүдээ оролцуулахад нээлттэй.
Та бүхэн бидэнтэй холбогдоорой.
Монголын Рагбигийн Холбоо