Өсвөрийн Таг рагби УАШТ 2024

Монголын Рагбигийн Холбооны ЕБС-иудын дунд жил болгон зохион байгуулагддаг Өсвөрийн Рагбигийн УАШТ 2024 оны 4 сарын 27-28-ны өдрүүдэд Монголын Бейсболын талбайд эхлэхэд бэлэн болоод байна.

Өсвөрийн Таг рагбигийн 2024 оны УАШТ-нд нийт нийслэлийн 13 сургуулийн 55 багийн 700 гаруй тамирчид аваргаа шалгаруулахаар бэлтгэлээ базааж байна.

Энэ удаагийн тэмцээн Таг буюу туузтай контакгүй рагби төрлөөр зохион байгуулагдах ба бага насны хүүхэд багачуудын бие бялдар, өсөлт хөгжил, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд тохиромжтой олимпийн спорт юм.

2024 оны Өсвөрийн Таг рагби УАШТ-ий “Хургатай Хайрхан ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа ба Олимпийн төрлийн спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дуулгахад таатай байна.

Та бүхэн тус тэмцээнийг 4 сарын 27-28-ны өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэргэдэх Бейсболын талбайд 10-19 цагийн хооронд ирж үзэж боломжтой ба 4 сарын 28-ны өдрийн медалийн тоглолтуудыг ETV HD телевизийн сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

#mongolianrugby #khurgataikhairkhancup #tagrugby #youthrugby