Монголын Рагбигийн Холбооны 9 дэх удаагийн “Рагби 7 УАШТ” 2022 оны 10 сарын 8-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг байсан боловч өнгөрсөн 2021 оныг өнжиж, 2022 ондоо эргэн ирэлтийг хийж, Рагбигийн уур амьсгалыг дахин мэдрүүллээ.
9 дэх удаагийн Рагби 7 улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт эрэгтэй 8, эмэгтэй 3 клубын 150 гаруй тамирчид оролцлоо. Эрэгтэй багууд 2 бүсэд хуваагдан тойргийн системээр тоглож, бүс бүрээс 2 баг шалгаран медалийн төлөө өрсөлдсөн билээ.
Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-нд эхний 4 байрт шалгарсан багуудыг оролцуулах эрхийг олгосон бөгөөд 150 дугаар ангийн Black Panthers баг оролцсон нь нэгэн чимэг байлаа.
Ангууч Арслангууд РК нь 2022 оны Рагби 7 УАШТ-нд 8 дахь удаагаа түрүүлсэнээр Монголын рагбигийн түүхэн дээд амжилтыг тогтоосон амжилтын эзэн болж байна.
Тэмцээний байр эзэлсэн байдал /эрэгтэй/:
Харин эмэгтэй багуудын хувьд 2 тойрог тоглож, нийлбэр дүнгээр аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний байр эзэлсэн байдал /эмэгтэй/: